Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн

2024-03-05 14:36:12

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Гуравдугаар сарын 6-9-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.


2024 оны 03-р сарын 05-ны 20 цагаас 03-р сарын 06-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 28-33 хэм, Увс нуур болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 23-28 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 11-16 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэмийн дулаанаас 1 хэмийн хүйтэн, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 хэм, бусад хэсгээр 16-18 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.


2024 оны 03 дугаар сарын 07-ноос 2024 оны 03 дугаар сарын 11-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

07-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 9-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 7-нд говь, тал, хээрийн нут гаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн   
Үзсэн: 521 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй