Шууд Chart

Увсын Хяргаст хамгийн их буюу 46.0 см цасан бүрхүүл тогтсон байна

2024-03-06 11:22:29

2024 оны 03 дугаар сарын 05-ны 08 цагаас 03 дугаар сарын 06-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн зүүн хойд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун өмнөд, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-46.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Хяргаст 46.0 см, Сагилд 43.0 см, Түргэн, Малчин, Баруунтуруунд 39.0-40.0 см, Улаангом, Давст, Зүүнговьд 34.0-35.0 см, Сүхбаатарын Түмэнцогтод 33.0 см, Архангайн Батцэнгэл, Төв аймгийн Борнуурд 29.0 см, Ховдын Алтайд 28.0 см, бусад хэсгээр 0.0-27.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Хур тунадас: Өнгөрсөн хоногт Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн зарим газраар 0.0-0.2 мм ялимгүй цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Өвөрхангайн Төгрөгт 0.2 мм, бусад нутгаар 0.0-0.1 мм ялимгүй цас орсон байна.

Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 10-15 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 3-9 хэм хүйтэн байв.

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 31-37 хэм, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 25-30 хэм, Хангайн уулархаг нутаг, Орхон, Хараа, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-13 хэм, бусад нутгаар 13-19 хэм хүйтэн байв. 

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон Арц-бондын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өчигдөр өдөр 7-9 хэм, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор 27 хэм, бусад хэсгээр 17-19 хэм хүйтэн хоносон байн


Увсын Хяргаст хамгийн их буюу 46.0 см цасан бүрхүүл тогтсон байна  
Үзсэн: 2378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй