Шууд Chart

Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ

2024-03-07 12:44:44

2024 оны 03 дугаар сарын 07-нөөс 03 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Хур тунадас: 9-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 13-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар, 16-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.   

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 21-26 хэм, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15,16-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 10-нд ялимгүй цас, 14-нд цас орж, явган шуурга шуурна.

Салхи: 10, 14-нд баруун өмнөөс хойш эргэж, 16-нд баруун хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-29 хэм, бусад хэсгээр 15-20 хэм, өдөртөө бүх хэсгээр 0-5 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтэрнэ.


Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ   
Үзсэн: 3071 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-09 20:49
Баярлалаа
Зочин [127.0.0.xxx] 2024-03-07 13:49
Bayrlla

Бидэнтэй нэгдээрэй