Шууд Chart

БНХАУ манай улсад 800 гаруй сая юанийн буцалтгүй тусламж үзүүлжээ

2014-08-21 12:12:50

БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийх айлчлалын уулзалтууд албан ёсоор эхэлсэн. Айлчлалтай холбогдуулан Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өчигдөр БНХАУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага “ЭКСИМ” банкны ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга ноён Ли Руогу болон дагалдан ирсэн бусад төлөөлөгчийг хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр талууд БНХАУ-аас манай улсад өнөөг хүртэл үзүүлсэн зээл, буцалтгүй тусламжийн хэрэгжилтийн талаар санал солилцож, ирээдүйд хамтран ажиллах зорилтоо тодотгон тодорхойлсон байна. Тухайлбал, өмнөд хөрш өнөөг хүртэл манай улсад 800 гаруй сая ам.долларын зээл, 800 гаруй сая юанийн буцалтгүй тусламж үзүүлсэн байдаг ба Энхтайвны гүүр зэрэг хотын төвийн томоохон бүтээн байгуулалтуудыг дээрх дэмжлэгээр байгуулсан түүхтэй. Тэгвэл “Хөгжлийнхөө ид үед яваа Монгол Улстай илүү өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээн “ЭКСИМ” банкны ерөнхийлөгч энэ үеэр мэдэгдлээ. Хариуд нь Эдийн засгийн хөгжлийн сайд манай хоёр орны найрсаг харилцаа дээрх бүтээн байгуулалтын он жилүүд буюу 1950-1962 оны хооронд хамгийн оргил үедээ хөгжиж байсныг тодотгоод, харин одоо үед хэрэгжиж байгаа, удаашралтай зарим төсөл, зээлийн явцыг хурдасгах чиглэлээр шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх механизмыг тохиролцох нь энэ удаагийн уулзалтын гол үр дүн байх болно гэж онцолсон байна.
 
Уг уулзалтын протоколыг баталгаажуулж, шийдвэрт хүрсэн асуудлуудаа цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэхээр болсон байна. Тухайлбал, тус банкны зээлээр барих гэж буй анхны хурдны зам, гурван улс дамнасан таван шугам хоолой буюу “Талын зам” төсөл болон бусад төмөр зам, автозам, эрчим хүчний төсөлд санхүүжилт олгох боломжийн талаар энэ үеэр тодорхой тохиролцоонд хүрч чаджээ.
 
БНХАУ-ын тусламжийн хөрөнгөөр манай улсад Биеийн тамирын ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн гүүр, орон сууц, Толгойтын цахилгаан станц, Шувуун фабрик, Зүүнхараагийн спирт, бал бурмын комбинат, Улаанбаатарын тоосгоны үйлдвэр, Замын-Үүд-Эрээний автозам, Спортын ордон барих төслийн барилга, Улсын мэргэжлийн хяналтын газрын төв лаборатори, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын барилгыг байгуулж байсан бол зээлийн хөрөнгөөр одоогийн байдлаар Орон сууцны хороолол, дэд бүтэц, Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах, Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозам, Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн хэсгийн парк шинэчлэл, Мэдээлэл, харилцаа холбооны үндсэн сүлжээний өргөтгөл зэрэг төсөл хэрэгжиж байна.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

БНХАУ манай улсад 800 гаруй сая юанийн буцалтгүй тусламж үзүүлжээ  
Үзсэн: 2748 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
49.0.131.xxx [49.0.131.xxx] 2014-08-21 16:41
Avsan ugsniig ni yaj medehvv ene uls ugnu manaihan samarna daa ter ni l hetsvv.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-08-21 14:45
хэрэгтэй хэрэггүй орнуудаас мөнгө авхаар 2 хөршөөс авсан дээр байхаа. хэчнээн муу ч гэлээ хөрш улсууд шүүдээ. бид хэдэн зуун жил хятад муу муу гээд дуудаад дуудаад арга ядсан үед хятад орос 2 л тус болдог шүүдээ
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-08-21 13:49
orond n gazriin huuliig batluulah gej bgaa yum. gazriin huuli batalbal ard tumen bosoj yal asuuna gej sana tugai.
182.160.4.xxx [182.160.4.xxx] 2014-08-21 13:16
ИНГЭЭД Л БӨӨН ӨР ЗЭЭЛ. АРДЧИЛСАН ХУЖАА НАР МОНГОЛЫГ ИХ ӨРӨНД УЛАМ ОРУУЛСААР.
182.160.4.xxx [182.160.4.xxx] 2014-08-21 13:14
ИНГЭЭД Л БӨӨН ӨР. АРДЧИЛСАН ХУЖАА НАР МОНГОЛЫГ ИХ ӨРӨНД УЛАМ ОРУУЛСААР Л БАЙНА.
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-08-21 12:52
ELBEGDORJ GUAI !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!ENE ALTANHUYAG !BATBAYARIIG HURDAN ZAILUULJ ,..... ODOO L ENE IH MUNGIIG UR DUNTEI ZARTSUULAH HEREGTEI.???!!!!!
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2014-08-21 12:51
zugeer ugnu gej bhgui shuu dee orond ni yamar naimaa geree heltsel hiisnee yariach

Бидэнтэй нэгдээрэй