Шууд Chart

Өнгөрсөн хоногт нийт нутгаар цас ороогүй

2024-03-10 12:05:52

2024 оны 03 дугаар сарын 09-ний 08 цагаас 03 дугаар сарын 10-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээ хүргэе.

Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн зүүн хойд, Ховдын хойд, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн өмнөд хэсэг, Завхан, Дундговийн баруун хэсэг, Говь-Алтай, Өмнөговийн нутгаар цасгүй, бусад нутгаар 0.0-46.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Хяргасд 46.0 см, Сагилд 43.0 см, Түргэн, Малчин, Баруунтуруунд 38.0-40.0 см, Улаангом, Давст, Зүүнговьд 34.0-35.0 см, Сүхбаатарын Түмэнцогтод 33.0 см, бусад хэсгээр 0.0-27.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

 

 

Хур тунадас: Өнгөрсөн хоногт нийт нутгаар цас ороогүй.

 

 

Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 14-19 хэм, Дархадын хотгор, Завхан голын эх, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 6-13 хэм хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 1-7 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байв.

 

 

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Увс нуурын хотгор, Тэс, Байдраг голын хөндийгөөр 29-34 хэм, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 23-28 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-8 хэм, бусад нутгаар 10-16 хэм хүйтэн байв. 

 

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 4-9 метр, Арц Богдын өвөр хоолой болон говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна.

 

 

 

 

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи зүүн өмнөөс секундэд 2-7 метр. Өчигдөр өдөр 0-1 хэм, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор 22 хэм, бусад хэсгээр 13-15 хэм хүйтэн хоносон байна


Өнгөрсөн хоногт нийт нутгаар цас ороогүй  
Үзсэн: 1874 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй