Шууд Chart

Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ

2024-03-11 10:36:48

2024 оны 03 дугаар сарын 11-нээс 03 дугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд нутгийн төв хэсгээр, 16-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи шуургатай байна.

Хур тунадас: 11-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, 13-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 19-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 13-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 15,16-нд говь, тал, хээрийн нутгаар, 19,20-нд тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.    

Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байна. 16-наас ихэнх нутгаар хүйтэрнэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 16, 19-нд цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 16, 19-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-18 хэм, бусад хэсгээр 9-14 хэм, өдөртөө бүх хэсгээр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байна. 16-наас хүйтэрнэ


Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 5083 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-11 13:14
цаг агаарын мэдээн дээрээ - тире, нэмэх +, хасах - эд нараа сайн ялгаж бичмээр байна.

Бидэнтэй нэгдээрэй