Шууд Chart

Завхан, Хөвсгөл, Архангайн зарим газраар 0.4 мм цас оржээ

2024-03-13 11:37:44

2024 оны 03 дугаар сарын 12-ны 08 цагаас 03 дугаар сарын 13-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээ хүргэе.

 Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн зүүн хойд, Ховдын хойд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар цасгүй, бусад нутгаар 0.0-41.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Сагилд 41.0 см, Хяргасд 40.0 см Түргэн, Малчин, Баруунтуруунд 38.0 см, Улаангом, Давст, Зүүнговьд 33.0-34.0 см, Сүхбаатарын Түмэнцогтод 31.0 см, бусад хэсгээр 0.0-26.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

 

Хур тунадас: Өнгөрсөн хоногт Завхан, Хөвсгөл, Архангайн зарим газраар 0.0-0.4 мм цас орсон байна.

 

 

Агаарын хамгийн их температур: Өчигдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөс 1-10 хэмээр дулаарч, Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 10-16 хэм Дархадын хотгор, Завхан голын эх, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм дулан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 2-7 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байв.

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнодын тал нутгаар 10-15 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-4 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байв. 

 

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр цас ороогүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өчигдөр өдөр 1 хэм дулаан, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор 18 хэм, бусад хэсгээр 10 хэм хүйтэн хоносон байна


Завхан, Хөвсгөл, Архангайн зарим газраар 0.4 мм цас оржээ  
Үзсэн: 419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй