Шууд Chart

Өчигдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөс 1-10 хэмээр дулаарчээ

2024-03-14 10:27:51

2024 оны 03 дугаар сарын 13-ны 08 цагаас 03 дугаар сарын 14-ний 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээ хүргэе.

Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн баруун болон өмнөд хэсэг, Ховдын өмнөд, Говь-Алтайн зүүн хойд хэсэг, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Дархан, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын аймгуудын нутаг, Баянхонгор, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 0.0-41.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Сагилд 41.0 см, Хяргасд 40.0 см, Түргэн, Малчин, Баруунтуруунд 38.0 см, Улаангом, Давст, Зүүнговьд 33.0-34.0 см, Сүхбаатарын Түмэнцогтод 31.0 см, бусад хэсгээр 0.0-26.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

 

Хур тунадас: Өчигдөр өдөр нийт нутгаар цас ороогүй, өнгөрсөн шөнө Увсын ихэнх нутаг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагааннуур сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орсон байна.

 

Агаарын хамгийн их температур: Өчигдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөс 1-10 хэмээр дулаарч, Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 8-14 хэм, Дархадын хотгор, Завхан голын эх, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар 0-6 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор 15-20 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл, Орхон голын сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, дулаан, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 0-5 хэм дулаан, бусад нутгаар 5-10 хэм дулаан байв.

 

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө нийт нутгаар 1-14 хэмаар дулаарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөрр 9-14 хэм, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байв. 

 

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Өчигдөр өдөр 4 хэм дулаан, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор 12 хэм, бусад хэсгээр 6 хэм хүйтэн хоносон байна.


Өчигдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөс 1-10 хэмээр дулаарчээ  
Үзсэн: 509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй