Шууд Chart

Зарим газар цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна

2024-03-16 13:45:15

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр гуравдугаар сарын 15-16-нд шилжих шөнө Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд хэсгээр салхи секундэд 8-12 м/с, цасан шуурга 1-9 цаг, Сүхбаатарын өмнөд, Дорнодын хойд хэсгээр салхи секундэд 8-12 м/с, цасан шуурга 1-4 цаг үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.
 
Харин гуравдугаар сарын 15-нд Өвөрхангайн Төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант, Сэлэнгийн Орхонтуул, Зүүнхараа, Баруунбүрэн, Дарханы Шаазгайт, Төв аймгийн Цээл, Борнуурт, 15-16-нд шилжих шөнө Булганы Орхон, Хэнтийн Норовлин, Дадал, Дорнодын Баянтүмэн, Чойбалсан, Тэрэлжид 5.0-8.0 мм буюу их цас оржээ. 
 

Зарим газар цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна  
Үзсэн: 2997 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй