Шууд Chart

БНСУ-тай иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлнэ

2014-08-26 15:18:05

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ Монгол Улсын  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт тус тус бараалхсанаас гадна Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Солонгосын Бизнес Форумын үдийн зоогт оролцсон юм. 

Яриа хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаар баяжуулах, ирэх онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг өндөр дээд хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх, хоёр орны харилцааг шат ахиулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
 
Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ Евроазийг холбосон стратегийн ач холбогдолтой байршилтай орны хувьд Монгол Улстай БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн дэвшүүлсэн Евроазийн хамтын ажиллагааны санаачилгын хүрээнд төмөр зам, далайн тээврийн салбарт хамтран ажиллах өргөн нөөц боломж байгааг тэмдэглэж, Монгол Улстай явуулж буй харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
 
Түүнчлэн, иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ хоёр орны иргэд вигүй зорчих боломжийг бүрдүүлэх болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар үр ашигтай санал солилцлоо.
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

БНСУ-тай иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлнэ   
Үзсэн: 1186 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй