Шууд Chart

Кофений соёл...

2024-05-24 13:56:13

Энэ удаад бид кофе уух соёл, түүнийг ямар хэмжээтэй, хэрхэн бэлтгэж хэрэглэх талаар онцолж байна. Кофе гэдэг нь кофений буурцгийг хуурч нүдсэн нунтганд буцалсан ус, ус хийж найруулсан хар хүрэн өнгийн ундыг хэлнэ. Кофе гэдэг үг нь араб хэлний каffa хэмээх үгнээс гаралтай. кофений ургамал нь бутлаг мод байх бөгөөд Этиопоос гаралтай. Голдуу Африкт, мөн Өмнөд Америк, Төв Америк болон Өмнөд Азид ургадаг байна.

Хүн төрөлхтний түүхэнд кофе гарч ирсэн нь архи, цайтай харьцуулахад сүүлд боловч дэлхий даяар хамгийн олон оронд хүмүүсийн талархан уудаг ундаа болжээ. Кофенд кофейн хэмээх зөөлөн сэргээгч  бодис агуулагдана.   Өнөөдөр кофег маш олон төрлөөр үйлдвэрлэж, дотроо олон төрлийн амттайгаар хэрэглэгчдэд хүрч байгаа юм. Тиймээс  бид дэлхий нийтээрээ түгээмэл хэрэглэж байгаа 12 төрлийн кофег танилцуулж байна.


ESPRESSO


Тусгай машинаар нунтагласан кофен дээр халуун усыг маш өндөр даралтаар шахаж хийдэг хар кофе юм. Итали маягийн энэхүү кар кофе нь маш өтгөн найрлагатай байдаг төдийгүй хэмжээний хувьд маш бага байдаг. кофений хамгийн жижиг аяга эспрессогийн аяга байдаг байна. Сайн шахагдсан чанартай эспрессо нь дээрээ шаргалдуу хөөсөрхөг байдаг юм байна.


AMERICANO

Эспрессон дээр 220 грамм орчим халуун ус хийж энэхүү кофег бэлдэнэ. Энэ нь хольцгүй эспрессо ууж чаддаггүй хүмүүст зориулагдсан бөгөөд нэг төрлийн арай шингэвтэр хар кофе гэж ойлгож болно.


BLACK COFFEE

Буцалгасан сүүгүй дан хар кофе. Хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг төрөл...


CAFFE LATTE


Эспрессон дээр хөөрүүлсэн сүү хийвэл латте болно. Сүү болон кофений харьцаа 3:1 байх ёстой.


CAFE AU LAIT

Энэ кофенд агуулагдах сүүний хэмжээ нь 1:1 харьцаатай байдаг учир зөөлөн амттай байдаг. Латтетай төстэй ч гэлээ нэг ялгаа нь эспрессогоор биш буцалгасан кофегоор найруулдаг байна.


IRISH КОФЕ

“Irish” вискигээр амт оруулж, дээр нь цөцгийтэй крем тавьсан кофег хэлдэг. Виски ордог учраас хүүхдүүд уухад тохиромжгүй, гэвч энэ нь хүйтэн цаг агаартай үед уухад хамгийн тохиромжтой кофе билээ.


MELYA

Зөгийн балтай нэг цайны халбага чихэргүй кокоатай кофе.


MOCHA

Кофе Латте нь америк маягаар хийдэг нэгэн төрлийн сүүтэй кофе. Эспрессон дээр шоколадны юм уу какаоны сироп нэмэн халуун сүү хийгээд хамгийн дээд талд нь сүүн крем нэмнэ. Эсвэл каппучино дээр шоколадны сиропоор амт оруулан хийж ч болдог. Илүү чихэрлэг, мөн кофений хүчлэг гашуун амт үгүй учраас моча нь кофенд дургүй хүмүүст маш сайн тохирдог.


CAPPUCCINO

Ихэвчлэн ижил тэнцүү хэмжээний эспрессо, хөөрүүлсэн сүү, хөөсрүүлж сэвсгэр болгосон сүүгээр найруулдаг кофе бөгөөд дээр нь нунтаг шоколад цацдаг. кофений амт нь сүү ихтэй учир сул байдаг ба зөөлөн амтанд дурлагсадад илүү тохиромжтой.


FRAPPE

Европ болон Латин Америкчуудын өргөн хэрэглэдэг кофе. Хүйтэн эспрессон дээр хийдэг боловч орчин үед 1-2 халбага найруулдаг кофен дээр элсэн чихэр, ус, мөс хийж бэлтгэх нь элбэг болсон.


ICE COFFEE

Жирийн мөстэй кофе. Зарим кофе шопд сүү, элсэн чихэр нэмж хийдэг.


INSTANT COFFEE

Найруулдаг нунтаг кофег хэлнэ. Ийм кофе нь хэрэглэхэд амар, өдөр тутмын хэрэглээнд нэвтэрсэн авч жинхэнэ кофений хорхойтнууд үүнийг нэг их таашаадаггүй. Чанар болон амтын хувьд бусдаасаа мууд тооцогддог.


Кофений соёл...  
Үзсэн: 763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй