
Үндэсний их баяр наадмын үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах, хэв журмыг сахиулах, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр Төв цэнгэлдэх орчимд 800 гаруй, Хүй 7 худаг орчимд 900 гаруй, замын хөдөлгөөний зохион байгуулалтын чиглэлээр 2000 гаруй цагдаагийн алба хаагч ажиллаж байна.
Түүнчлэн төөрсөн хүүхдийг хүүхэд хамгаалах түр байранд байршуулан эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч байгааг ЦЕГ-ын Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн М.Оюундарь хэллээ.
Хүүхэд төөрөхөөс сэргийлэх зорилгоор эцэг эх, асран хамгаалагчийнх нь холбогдох мэдээллийг бичсэн хэвлэмэл бугуйвчийг 3300 гаруй хүүхдэд тараажээ.
Баяр наадмын үеэр 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна | ||
Үзсэн: 177 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.