Шууд Chart

Хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна

2025-07-11 15:51:42

Үндэсний их баяр наадмын арга хэмжээ зохион байгуулагдаж буй Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худгийн наадмын талбайд үйлчилгээ эрхэлж буй, аж ахуйн нэгж байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх хяналт шалгалтыг зохион байгуулсан.
 
Хяналт шалгалтын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар нийт 406 худалдаа үйлчилгээ эрхлэгч, хуушуурын гэр, хүнсний худалдааны цэгүүдэд галын аюулгүй байдал хангуулах хяналт шалгалтыг хийж, заавар зөвлөмж хүргэн, хяналт тавин ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
 
 
 
 

Хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна  
Үзсэн: 247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй