Шууд Chart

Алба хаагчид гол дагуу иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

2025-07-11 18:22:47

Баяр, амралтын өдрүүдэд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дуу аялал зугаалгаар зорчиж буй иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Алба хаагчид өнөөдөр НЦУГ болон дүүргийн Гэр бүл, хүүхэд хөгжлийн хэлтсийн алба хаагчидтай хамтран Багануур дүүргийн Ахмадын амралтаас Хэрлэн гүүр,  Налайх дүүргийн Горхи Тэрэлжээс Баянзүрхийн гол, Хан-Уул дүүргийн Сонсголонгийн гүүрнээс Яармагийн гүүр, Баянзүрх дүүргийн  Хар усан тохойгоос Маршлын гүүр, Сүхбаатар дүүргийн Санзай нуурнаас Сэлбэ гүүр, Зайсан гүүрнээс Маршлын гүүр хүртэлх голын эрэг дагуу гол, усны ослоос сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Алба хаагчид гол дагуу иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна  
Үзсэн: 159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй