
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн нэгийн даваанд 512 бөх хүч үзэж байгаагаас дараах бөхчүүд учраагаа өвдөг шороодуулаад байна.
Үүнд:
Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь,
Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга Г.Эрхэмбаяр,
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Улсын аварга О.Хангай
Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат,
Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж,
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр,
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, Улсын арслан Д.Ганхуяг,
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, Улсын арслан Х.Мөнхбаатар,
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболд,
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Улсын асрлан Ц.Бямба-Отгон,
Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Р.Пүрэвдагва нар энэ жилийн Үндэсний их баяр наадамд нэг даваад байна.
Их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна | ||
Үзсэн: 268 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.