
Уншигчдадаа наймдугаар сарын 28-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Ам.долларын ханш 1800 дээр тогтворжино гэв”, “Оюутолгойд шийдэгдээгүй хоёр асуудал үлджээ”, “Талийгаач эмэгтэйг удирдлагууд нь дарамталдаг байжээ” зэрэг мэдээ мэдээлэл болон Гадаад харилцааны сайд Л.Болдын “Эдийн засаг, улс төрийн шинэ түвшний харилцааг нээлээ” гэсэн гарчигтай ярилцлагыг уншиж болно.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарын “Жижиг намуудын талцал”, “Авто худалдааны цогцолборын шав тавилаа” зэрэг мэдээлэл болон Ажиа гэгээний “Эмч нарын баг бүрдүүлж, эрүүл мэндийн эрэлд гарах санаа байгаа”, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэгийн “Шалгаруулалтыг ил тод явуулдаг болоход анхаарах хэрэгтэй” нэртэй ярилцлагуудыг онцлож байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Учиртай гурван толгой”, “Оюутолгойн асуудал ирэх сард шийдэгдэнэ”, “П.Очирбатаас Ц.Элбэгдорж хүртэл...”, “Тэр хамгийн сайхан дуугаа дуулна” зэрэг нийтлэл, мэдээ мэдээлэл болон БШУ-ны сайд Л.Гантөмөрийн “Шинэчилсэн хөтөлбөрийн үр дүн сайн гарсан” гэсэн ярилцлагыг уншаарай.
“Монголын үнэн” сонинд “Н.Алтанхуяг сайд аа, Францын Засгийн газар ингэж огцорсон байна”, “Давилуун сайд нарт даруулга хэрэгтэй болжээ”, “Украйны хувь заяаг шийдвэрлэх уулзалт эхэллээ”, БШУ-ны сайд Л.Гантөмөрийн “Сургалтын төлбөрийг нэмэх нь зөв” зэрэг мэдээ, мэдээлэл, ярилцлагыг нийтлэжээ.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас Эдийн засагч А.Мөнхбатын “Хятадын түүхий эдийн хэрэгцээ оргилдоо хүрсэн учир төмрийн хүдэр, нүүрсний үнэ өсөхгүй” гэсэн ярилцлага болон “Цэцэрлэг барих мөнгө байгаа ч, ажлын уялдаа алга”, “Шинэ цагийн бизнес буюу “хийсвэр” хагалгаа”, “Европууд хүйтэн өвөлд бэлдэх хэрэгтэй бололтой” зэрэг нийтлэл болон мэдээ, мэдээллийг уншиж болно.
“Улс төрийн тойм” сонинд “Гуравдагчид тоохоо больсон цагт гуйгаад ирсэн хөршүүд минь”, “Я.Батсуурь “Эрдэнэс Тавантолгой” компанийг элгээр нь хэвтүүллээ”, “Гашуунсухайтад туузан дамжуулагчаар нүүрс зөөвөрлөхөөр боллоо” зэрэг мэдээ, мэдээлэл болон УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн “Би Д.Дондог гишүүнийг өрөвдөж байна” нэртэй ярилцлага нийтлэгджээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1443 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.