Шууд Chart

Олон нийтийн цагдаагийн ажилтнууд гэрчилгээгээ гардан авлаа

2014-08-28 10:41:28

Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд "Олон нийтийн цагдаагийн ажилтан"-ы эрх зүйн байдлыг хуульчилж өгсний дагуу хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Нийслэлийн цагдаагийн газраас олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллуулах 190 иргэний судалгааг гарган, бүртгэж, долоодугаар сарын 30, 31-ний өдрүүдэд сэтгэл зүйн сорил болон хандлага тогтоох ярилцлагыг хийж, наймдугаар сарын нэгний өдөр эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийг Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгуулсан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын долоодугаар сарын 28-ны өдрийн 485 дугаар тушаалаар Олон нийтийн цагдаагийн ажилтны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө батлагдсаны дагуу Цагдаагийн ерөнхий газрын Сургалт, дадлагын төвтэй хамтран сургалтыг 21 хоногийн хугацаатай, хоёр үе шаттайгаар тус төвийн байранд зохион байгуулж байна.
 
“Олон нийтийн цагдаагийн ажилтан” бэлтгэх нэгдүгээр шатны сургалтыг амжилттай төгссөн суралцагч нарт гэрчилгээ гардуулах арга хэмжээ Цагдаагийн ерөнхий газрын Сургалт, дадлагын төвд боллоо.
Нийтэлсэн: О.Энхмаа

Олон нийтийн цагдаагийн ажилтнууд гэрчилгээгээ гардан авлаа   
Үзсэн: 1873 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй