Шууд Chart

Золгүй байдлаар гурван хүн нас баржээ

2014-08-28 13:33:59

Нийслэлийн Цагдаагийн газрын мэдээлснээр наймдугаар сарын 27-28-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1595 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй 33 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 30 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Түүнчлэн энэ хугацаанд нийслэлд хүнийг санаатай алах гэмт хэрэг нэг, золгүй байдлаар нас барсан гурван хүн, дээрэмдэх гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг зургаа, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг гурав, танхайрах гэмт хэрэг дөрөв,  зам тээврийн хэрэг 15, осол 13 гарч 15 хүн гэмтсэн байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Золгүй байдлаар гурван хүн нас баржээ  
Үзсэн: 1056 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй