
Нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Сурагчдын Холбоо, “Тэнгэр даатгал” компанитай хамтран “Эрсдэлгүй ээлтэй сургууль” хөтөлбөрийг “School police” эргүүлийн үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлж эхлэхээр болжээ. Уг үйл ажиллагаа нь Эрсдэлтэй орчинд сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудад дүн шинжилгээ хийж, сурагчдад ээлтэй орчинг бүрдүүлэх, сургуулиудын сурах орчинг сайжруулах, сургуулийн дотно болон гадна талд аюулгүйн бүстэй болох, гэмт хэрэг зөрчилгүй, эрсдэлгүй ерөнхий боловсролын загвар сургуулиудийг бий болгох зорилготой аж.
Хөтөлбөрийн хүрээнд нээлтийн ажиллагааг есдүгээр сарын нэгний өдөр нийслэлийн тавдугаар сургууль, 20-р сургууль, хоёрдугаар сургуулиуд дээр зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Эрсдэлгүй ээлтэй сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо | ||
Үзсэн: 980 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.