
Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ЦЕГ-ын дарга асан С.Билэгтийн оронд ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, дэд комиссар С.Баатаржавыг томилох шийдвэр гаргасан. Харин өнөөдөр Засгийн газрын уг шийдвэртэй холбогдуулж С.Баатаржавт Тэргүүн комиссар цол олголоо.
Тэрээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд цагдаагийн хурандаа цолтой. Түүнчлэн 1990 оноос хойш Төв, орон нутгийн цагдаагийн байгууллагад анхан шатнаас нь эхлэн ажилласан ажээ.
Цол гардуулах ёслолын үеэр түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрээр "Юуны өмнө өндөр итгэл найдвар хүлээлгэж хариуцлагатай албанд тохоон томилсон Монгол Улсын Засгийн газарт баярлалаа.
Намайг дэмжиж, итгэл сэтгэлээрээ хамтран ажиллаж, урам хайрлаж байгаа Монгол төрийн цагдаагийн бие бүрэлдэхүүнд хүндэтгэл илэрхийлье.
Төрийн хүлээлгэсэн энэ хариуцлагатай үүргийг гүйцэтгэхдээ иргэдийнхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн хуулийг дээдлэн сахиж, эрх зүйн болон цагдаагийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ.
Хуулийн засаглал, ухаалаг төрийн зарчим, төрийн болон албан тушаалтны хариуцлага хүлээлгэх тогтолцоог боловсронгуй болгож хөгжүүлэн бэхжүүлэхэд цагдаагийн алба хаагчид идэвхи, санаачилгатай оролцож ажиллана.
Цагдаагийн байгууллага нь иргэндээ үйлчилсэн, хууль ёсыг дээдлэн хүндэтгэсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай байж, соёлтой харьцаа, сахилга ёс зүйг эрхэмлэн ажиллахаа иргэд, олон нийтдээ илтгэж байна.
Монгол төрийн цагдаагийн мэлмий бат орших болтугай" гэлээ.
.jpg)
ЦЕГ-ын дарга болсон С.Баатаржавт Тэргүүн комиссар цол олголоо | ||
Үзсэн: 2885 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.