Шууд Chart

Хилийн чинадад гэмт хэрэгт холбогдсон иргэдийн тухай

2014-09-01 11:51:36

2014 оны эхний найман сард хилийн чинадад манай улсын нийт 196 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тухай мэдээллийг хилийн чинад дахь ДТГ-уудаас ГХЯ-ны Консулын газарт ирүүлсэн байна.

БНХАУ-д 116, БНСУ-д 28, Турк-д зургаа, Хонгконг-зургаа, АНУ-д 13, ОХУ-д зургаа, Чех-д дөрөв, Польшид  дөрөв, Сингапурт  тав, Тайваньд гурав, Унгарт  хоёр, Австри, Англи, Франц Улсад тус бүр нэг иргэн саатуулагдсан байна.
Хэргийн төрлөөр авч үзвэл  хулгай 102, хүний амь нас хохироосон хоёр, хориотой бараа хилээр нэвтрүүлэх, хил гаалийн журам зөрчсөн 22, визийн хугацаа хэтрүүлэн оршин суух журам зөрчсөн 22, биеэ үнэлсэн 10, танхайн хэрэг 16, хүчин ес, хар тамхи биедээ авч явсан, хэрэглэсэн дөрөв, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  есөн хэрэгт сэжигтнээр саатуулагдан шалгагдаж байгаа аж.
 
Мөн гадаадын 21 оронд 148 иргэн ял эдэлж байгаа бөгөөд тэдний 36 нь хар тамхи, 33 нь хулгай, 12 нь танхай, үлдэх 67 нь бусад хэргээр ял хорих ял эдэлж байна.  2014 онд ялтан шилжүүлэх гэрээний хүрээнд БНСУ-аас хоёр, БНЧех Улсаас нэг иргэний үлдсэн хугацааны ялыг эх оронд нь эдлүүлэхээр шилжүүлэн авчиржээ.
 
Манай иргэд хилийн чанадад зорчихдоо өөрийн үүрэг зорилгоо ухамсарлаж   аливаа хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжтэй байх, тухайн улс орны хууль тогтоомж, дүрэм журмыг чанд мөрдөхийг Консулын газраас анхаарууллаа.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хилийн чинадад гэмт хэрэгт холбогдсон иргэдийн тухай  
Үзсэн: 1119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй