
Дархан-Уул аймгийн Хонгор суманд Монгол малын удмын сангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа. Уг ажилтай Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж танилцжээ. Малын удмын санг хадгалж, хамгаалах мөн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхээр тус цогцолборыг бүтээн босгож байгаа юм.
Тус цогцолборт эцэг малыг тэжээн хиймлээр нийлүүллэгт оруулан үрийг нь авч азотод хадгалан түүнийгээ эх малд хиймлээр суулган өсгөж үржүүлэх ажлыг хийх аж. Мөн сайн үүлдрийн малын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах байр, монгол малын ашиг шимийг дэлгэн харуулсан музей зэрэг байгуулагдах ажээ.
Барилгын ажил 70 гаруй хувьтай явж байгаа бөгөөд өнгөрсөн жил гадна талын хашаа болон газар доогуурхи дэд бүтцийг бүрэн хийгдсэн бол энэ жил зарим блокуудыг барьжээ. Цогцолборын бүтээн байгуулалт ирэх жил дуусах хэдий ч дотор нь тавигдах техник хэрэгсэлд хөрөнгө мөнгө их шаардагдах учраас салбарын сайд ийн ажил байдалтай нь танилцсан байна.
Малын удмын сангийн цогцолборын ажил 70 хувьтай байна | ||
Үзсэн: 961 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.