
Өнгөрсөн долоо хоногт “Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвданы санаачилгаар бүтээн босгосон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх "Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг" нээгдсэн.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Ажиа гэгээнтэнд Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг барьж эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэн хүндэтгэл үзүүллээ. Тус эмнэлэг нь манай улсын анхны цусны эмгэг, хавдрын өвчтэй хүүхдэд зориулсан төрөлжсөн эмнэлэг болж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд “Таны энэ үйлсийг хараад би их урам авсан. Монгол Улсын эдийн засаг, төсөв санхүү хямралтай байгаа энэ үед өөрийн санаачилгаар хандив цуглуулан Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд буян хийсэн ариун үйлсийг хүндэтгэн талархал дахин дахин илэрхийлмээр байна. Энэхүү Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг нь манай эрүүл мэндийн салбар төдийгүй Монгол Улсын маань ирээдүйд маш том туслалцаа дэмжлэг болж байгааг онцлолоо.
Тэрээр мөн манай улсад хүүхдийн шүдний цооролт их байдаг. Тиймээс улсын төсвөөс хамааралгүйгээр хүүхдийн шүдний цооролтой тэмцэх төслийг хэрэгжүүлнэ. Төсвөөс өөр эх үүсвэрээр хийх ямар боломж байна гэдгийг судална гэлээ.
Ажиа гэгээнтэнд талархал илэрхийлэв | ||
Үзсэн: 1076 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.