Шууд Chart

Иргэдийн спортын III наадмын аваргууд тодорсоор байна

2014-09-02 11:36:22

Баянзүрх дүүргийн Иргэдийн спортын III наадам амжилттай болж, аваргуудаа тодруулсаар байна. Өнгөрсөн амралтын өдөр дугуйн аялал болон шагай наадгайн аваргуудаа тодруулжээ. Наадамд оролцогчид дугуйн тэмцээнийг Монгол шилтгээнээс Гачууртын Хар хошуу хүртэлх зургаан километрт явуулж баг, тамирчдын хурд хүч авхаалж самбааг сорьсон байна. 

Дугуйн аялалын тэмцээнийг туг сүлжих, дартсын тэмцээн, багийн зохион байгуулалт зэрэг гурван төрлөөр явуулсан аж. Тэмцээний аварга багаар 20 дугаар хороо шалгарч Нийслэлийн аварга шалгаруулах иргэдийн спортын дугуйн аялалын тэмцээнд тус хорооны баг тамирчид дүүргээ төлөөлөн оролцох эрхтэй болсон. Харин шагай наадгайн тэмцээнд 15 хорооны эмэгтэй, эрэгтэй 14 тамирчин нэг дасгалжуулагч нийт 225 хүн оролцжээ. Тэмцээн шагай няслах, шагай шүүрэх, морь уралдуулах гэсэн гурван төрлөөр болсон бөгөөд  есдүгээр хорооны баг тамирчид аварга болжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Иргэдийн спортын III наадмын аваргууд тодорсоор байна   
Үзсэн: 1123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй