Шууд Chart

Байнгын хорооны дарга Д.Батцогт шилдэг сурагчдыг хүлээн авч уулзав

2014-09-02 12:15:27

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, “Ховдын ирээдүй” сангийн тэргүүн Д.Батцогт Ховд аймгийн шилдэг сурагчдыг хүлээн авч уулзан, сангийн нэрэмжит тэтгэлэг гардуулан өгөв.

УИХ-ын гишүүн Д.Батцогт шилдэг сурагчдад хандан хэлэхдээ, хичээл сурлагадаа амжилт гаргаж, бусад оюутан залуустаа үлгэр дууриалал болох хэрэгтэйг захиад дээд боловсрол эзэмшихийн зэрэгцээ нийгэмд тустай олон зүйл хийж нутаг ус цаашлаад улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөсөн сайн мэргэжилтэн болохыг хүссэн юм.
 
Мөн тэрээр "Ховдын ирээдүй" сан нь хүүхэд багачуудын оюуны боловсролд чухал хувь нэмэр оруулахаар ажилладаг гэдгийг онцлосон юм. Тус сангаас энэ удаад математик, хими, физик, англи хэлний дөрвөн чиглэлээр улсын олимпиадад амжилттай оролцож, эхний гурван байр эзэлсэн 11 сурагчид тэтгэлэг олгож  байгааг  Байнгын хорооны дарга Д.Батцогт гардууллаа.
Нийтэлсэн: О.Энхмаа

Байнгын хорооны дарга Д.Батцогт шилдэг сурагчдыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 948 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй