Ерөнхий ассамблейн 26 дугаар чуулга уулзалт өнөөдөр Арабын Бүгд Найрамдах Египт Улсын Кайро хотноо зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээнд 24 гишүүн орны 60 гаруй төлөөлөгч оролцож байна.
Тухайлбал, Монгол, Алжир, Азербайжан, Бахрейн, Буркина, Фасо, Камерун, БНХАУ, Кот-д'Ивуар, Египет, Гана, Гүрж, Йордан, Казахстан, Саудын Араб, Сенегал, Судан (Бүгд Найрамдах Улс) Тунис, Арабын Нэгдсэн Эмират улсын төлөөлөгчид оролцож байгаа юм.
Монгол Улсаас Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай тус чуулганд оролцож байна.
Тус чуулганыг нээж ОХУ-аас Иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах асуудал эрхэлсэн сайд, дэслэгч генерал А.В.Куренков үг хэлсэн юм.
Ташрамд дурдахад, ноён Куренков 57 дахь чуулганы даргаар уригдан оролцож байгаа аж.
Энэ удаагийн хуралдаанаар Ерөнхий Ассамблейн 25 дугаар чуулганаас хойшхи үйл ажиллагааны тайлан, Гишүүн орнуудын оруулсан хувь нэмрийн талаарх тайлан, 2025-2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх, мөн 2025-2026 оны төсвийн төслийг хэлэлцэж батлах юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Ерөнхий ассамблейн 26 дугаар чуулга уулзалтад оролцож байна | ||
Үзсэн: 309 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.