Шууд Chart

Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2024 оны эхний 9 сард 11.9 хувиар өслөө

2024-11-12 11:21:48

Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2024 оны эхний 9 сард 6.4 их наяд төгрөг болж, 6.0 (93.2 хувь) их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 435.8 (6.8 хувь) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна. 

Барилга угсралт, их засварын ажил 2024 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 683.8 (11.9 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд дотоодын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 466.3 (8.4 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

Харин дотоодын барилгын байгууллагаас хувийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 5.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 490.3 (9.1 хувь) тэрбум төгрөгөөр өссөн бол төрийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 69.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.9 (16.7 хувь) тэрбум төгрөгөөр, гадаадтай хамтарсан байгууллагынх 36.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.1 (21.4 хувь) тэрбум төгрөгөөр буурсан байна гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ. 


Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2024 оны эхний 9 сард 11.9 хувиар өслөө  
Үзсэн: 282 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй