“Үндсэн хуульт ардчилал ба харьцуулсан эрх зүй судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна.
Эрдэм шинжилгээний хурлыг Шихихутуг их сургууль эдүгээ 16 дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд АНУ-ын Йелийн их сургууль, БНУУ-ын Дунайварошийн их сургууль, Печийн их сургууль, БНТурк улсын Хуулийн сургууль, ОХУ-ын ЭУИС-ийн Хууль зүй сургууль, БНСУ-ын Хандоны их сургууль болон МУИС, ДХИС-иас төлөөлөл оролцож байна.
Хуралд дотоод, гадаадын 40 орчим судлаач илтгэлээ ирүүлжээ. Сонгон шалгаруулалтын журмаар 9 илтгэлийг өнөөдрийн хурлаар хэлэлцүүлж байгаа юм.
Хурлын сэдвийн сонголт нь Шихихутуг их сургуулийн сургалт, судалгааны ажлын нэг гол чиг хандлага болох Үндсэн хуульт ёс ба үндсэн хуулийн эрхзүй, харьцуулсан эрх зүй судлалын хүрээнд томьёологдсон бөгөөд нөгөө талаас Европын холбооны санхүүжилтээр МУИС-ийн ХЗС, Шихихутуг их сургууль, Италийн Миланы их сургууль, Францын Кайн Нормандын их сургуулиудын хүрээнд хэрэгжиж буй “Монгол Улсын их дээд сургуулиудын харьцуулсан эрх зүйн болон Европын Холбооны эрх зүйн чадавхыг бэхжүүлэх” төслийн зорилтын хүрээнд зохион байгуулагдаж буй аж.
Энэ удаагийн хурал Монгол Улсад анхны Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой тохиож буй түүхэн цаг хугацаанд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Эрдэмтэн, судлаачид илтгэлдээ Үндсэн хуульт ардчиллын тулгамдсан асуудлууд тэдгээрийн эрх зүйн зохицуулалтын тухайд орон орны туршлага, сургамжийг харьцуулан үнэлж дүгнэж, Үндсэн хуульт ардчилал ба хүний эрхийг хангахтай холбогдсон олон чухал санаа, зөвлөгөө дэвшүүлж байна.
Хурлын илтгэлүүдийг эмхэтгэн хэвлүүлж хэрэглэгчдэд хүргүүлэх юм байна.
“Үндсэн хуульт ардчилал ба харьцуулсан эрх зүй судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна | ||
Үзсэн: 216 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.