Шууд Chart

МУГТ Э.Цэндбаатарыг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагналаа

2025-02-18 17:30:01

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг хүлээн авч уулзан баяр хүргэв. Хүндэтгэлийн уулзалтын эхэнд НИТХ-ын дарга А.Баяр "Бахархам ялалт байгуулсанд баяр хүргэе" гээд Нийслэлийн дээд шагнал "Хангарди" одонгоор, тамирчны дасгалжуулагч Жонатан Уолл Нийслэлийн "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа.

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар "Төв Азийн аваргын бүсийн төлөөх "Night of Champions Ulaanbaatar-2025" тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын нийт хамт олонд талархаж буйгаа илэрхийлье" гэв.


МУГТ Э.Цэндбаатарыг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагналаа   
Үзсэн: 794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Дашням [127.0.0.xxx] 2025-02-18 18:21
Тамирчинд талархаж,дасгалжуулагчид итгэж, нийслэлийн ИТХ-ын дарга хүндэтгэл үзүүлж шагнал гардуулсанд баярлаад баршгүй. Хүүгийн гэр бүлд аз жаргал ерөөж, хүүд дараагийн тоглолтын хожил чинийх гэж хэлье.

Бидэнтэй нэгдээрэй