
Өдөр тутмын сонинуудын есдүгээр сарын 19-ний өдрийн онцлох мэдээ, материалуудын тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ны энэ өдрийн дугаараас “”Балдорж” шагналыг “Хүрээлэн” төслийнхөн хүртлээ”, “Монгол орон ядахдаа мал аж ахуйгаа хөгжүүлье”, “Засгийн газрыг цомхотгоно гэснээс хойш улстөрчдийн амбиц сэргэжээ” зэрэг мэдээ, сурвалжлага болон УИХ-ын гишүүн Су.Батболдын “Хэрэг хийсэн хүний асуудлаар олон юм яримааргүй байна”, Соёл, спорт, ачлал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн “Соёлын яам тараасай гэсэн хүмүүс хулгайч нар л байгаа” гэсэн гарчигтай ярилцлагыг унших боломжтой.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт “Стратегийн ордуудаасаа татгалзах уу”, “Татварын үнийн дүн тодорхойгүй байна”, “Маяак миний аврагч биш “дайсан””, “Бичигт бидэнд ойртож байна”, “14 жилд 41812 хүн Монголын иргэншлээс гарчээ”, “150 сая ам.долларын 60 хувь нь нэмүү өртөг шингэж байгаа” зэрэг мэдээ, материал нийтлэгджээ.
“Монголын үнэн” сонины энэ өдрийн дугаараас Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн “”Ухаалаг автобус”-аар удахгүй зорчино”, Сангийн сайд Ч.Улааны “Ирэх сард төсвийн тодотгол хийхээс өөр арга алга” зэрэг ярилцлагууд болон “Давуу эрхтэй “Sonata-8” бусдыг бухимдуулав”, “Ерөнхий сайдын хувийн ажлыг төр даах нь төсвийн хэмнэлт мөн үү”, “Мах экспортлоход бид бэлэн үү” зэрэг мэдээ мэдээлэл, сурвалжлагыг онцлож байна.
“Зууны мэдээ” сонины энэ өдрийн дугаараас “Барилгад хамаагүй Барилгын яам”, “Баялгийн санд 500 тэрбумыг хуримтлуулна”, “Налайхын уурхайчид “Нөхөрлөл” байгуулах боломжтой боллоо” зэрэг сурвалжлага, мэдээлэл болон Улсын дуу бүжгийн эрдмийн чуулгын захирал Г.Цоггэрэлийн “Халаасны өрөөнд хөөгдөөд амьдарч байна”, Монгол Улсын Зөвлөх инженер, Хөдөлмөрийн баатар Н.Лхагвадоржийн “Манайх шиг хямд зардлаар зам тавьдаг улс байхгүй” гэсэн гарчигтай ярилцлагыг уншаарай.
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Хоёр сарын дараа гурван сая дахь иргэнээ өлгийдөх нь”, “ОХУ-тай хийсэн хэлэлцээрүүд “амилах уу””, “Өнгөгүй инээд өвчнийг анагаах шидтэй” зэрэг мэдээ, мэдээлэл болон Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж, зохицуулалт, хяналтын албаны дарга А.Лувсан-Очирын “Баталгаажсан хувиргагч төхөөрөмж худалдаж авахыг хэрэглэгчдэд зөвлөе”, Монгол Улсын Хүний гавьяат эмч, клиникийн профессор, тэргүүлэх эмч Д.Баяраагийн “Витамин Д-гийн тунг хэтрүүлбэл элгийг гэмтээх аюултай” зэрэг ярилцлагуудыг онцлож байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1600 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.