Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Налайхын бичил уурхайчид аюулгүй байдлын сургалтад хамрагдлаа

2014-09-22 10:45:51
Error loading player: No playable sources found

Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслөөс Хөдөлмөрийн яам, Уул уурхайн яам, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран Налайх дүүрэгт хувиараа нүүрс олборлогч иргэд, аж ахуйн нэгж, нөхөрлөлд ажиллагсдын ХАБЭА-н чадавхи бэхжүүлэх сургалт зохион байгуулж, 120 гаруй бичил уурхайчид оролцлоо.

Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвөөс ХАБЭА-н хууль, дүрэм, журам, стандартыг мөрдөж хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замын талаар сургалт хийж, бичил уухайчдын асуултанд хариулт өгч, хэлэлцүүлэг хийсэн байна.
 
Тус уурхайд гарсан үйлдвэрлэлийн ослын байдлыг сүүлийн таван жилээр авч үзвэл осолд 217 хүн өртөж, 131 нь аврагдаж, 63 хүн амь насаа алджээ. 2014 онд 29 хүн үйлдвэрлэлийн осолд өртөж, 27 хүн хөдөлмөрийн чадвар тодорхой хугацаагаар алдаж, хоёр хүн нас барсан байна. Энэ уурхайд гардаг ослын шалтгаан нь уулын нуралт, агааргүйдэл, хорт хийд цохиулах, ковш буюу хөнөгөнд дайруулах, татах троссонд ороолдох, тросс тасрах, үерийн усанд автах зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалдаг байна.  
 
Энэ сарын 15-ны байдлаар тус дүүрэгт 40 ам цооногт 242 хүн ажиллаж, 10 нь тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, долоо нь тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн газарт, 23 нь завсарын газарт ажиллаж байна. Эдгээр 40 аж ахуйн нэгжээс 16 нь нүүрс олборлолтын ажлаа эхэлсэн, 24 нь нэвтрэлтийн ажлаа хийж байгаа ажээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Налайхын бичил уурхайчид аюулгүй байдлын сургалтад хамрагдлаа   
Үзсэн: 1642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй