
2025 оны зургаадугаар сарын 6-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум Дэлгэрмөрөн гол "Хилэнтийн гүүр"-ний доод талд хүн живсэн дуудлагаар Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажиллаж энэ сарын 7-ны өдрийн 08:22 цагт буцалтгүй нэрвэгдэгчийг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.
Усны холбогдолтой ослын улмаас нийт 8 иргэний амь нас хохироод байна.
Иймд урин дулаан цаг ирж байгаа энэ үед, ЕБС-ийн сурагчдын амралт эхэлж байгаа эдгээр өдрүүдэд эцэг, эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдүүддээ тавих хараа хяналттай сайжруулах, гол нуурын усанд сэрүүцэхээр орж болохгүй талаар хэлж ойлгуулан, аюулгүй байдлаа хангахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Усны холбогдолтой ослоор 8 хүний амь нас хохирчээ | ||
Үзсэн: 149 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.