Шууд Chart

Ерөө сумын "Баруун сэнстэй"-д гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2025-06-09 14:10:59

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн "Баруун сэнстэй" гэдэг газар гэдэг газар энэ сарын 8-нд гарсан ой, хээрийн түймрийг өнөөдөр 08:25 цагт цурманд оруулж, 12:30 цагт бүрэн унтраалаа.

Түймрийн унтраах ажиллагааг Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Ерөө сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Байгаль орчны хамгаалагчид зохион байгуулсан юм. 

Урьдчилсан байдлаар дээрх түймэрт ойн 50 га, хээрийн 50 га талбай өртөж шатсан байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Ерөө сумын "Баруун сэнстэй"-д гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа  
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй