Шууд Chart

Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарчээ

2025-06-10 09:39:42

Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарчээ. Шалгуулагчид https://eyesh.eec.mn/profile/login цахим хуудасны "Шалгуулагчийн булан"-д хандаж өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан хэвлэж авахыг БҮТ-өөс зөвлөлөө.

Суудлын хуваарийг хэвлэж, шалгалт өгөхдөө авч очих юм. Элсэлтийн шалгалт Монгол Улс даяар зургаадугаар сарын 18-ны буюу ирэх долоо хоногийн Лхагва гарагт түүхийн хичээлээр эхэлнэ.

Шалгалтад орохдоо авч очих баримт бичгүүд

  • Бүртгэлийн хуудас (2025онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна.
  • 2025 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан байна) Суудлын хуваарь Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг Иргэний үнэмлэх.
  • Хэрэв иргэний үнэмлэх байхгүй бол E-mongolia -ийн лавлагаа, жолооны үнэмлэх, гадаад паспорт зэргийг орлуулах баримт бичиг байж болно.

 


Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарчээ  
Үзсэн: 157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй