
Нийслэлийн хэмжээнд нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулах ажил үргэлжилж байна.
Явган зам засварын ажлын норм стандарт, зорчих хэсгийн болон хөдөлмөрийн аюулгүй байдалд НХШГ-аас хяналт тавьж байна.
Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан ЧД-ийн 1 дүгээр хороо, Мөнгөн завьяа орчимд ажиллалаа.
Тус байршилд явган зам засварын ажлыг Сант-Өндөр ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд стандартын дагуу 600х300х400 хэмжээтэй байгалийн боржин чулуун хавтангаар шинэчилж байна. Ингэхдээ цахилгаан болон холбооны кабелийн утсыг газар доогуур сурагчилж оруулна гэдгийг тус компанийн талбайн инженер хэлж байв.
НХШГ-ын дарга Ш.Энхбаяр “Явган хүний зам шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа ААН-үүд гэрэлтүүлэгтэй хамгаалалтын хашаа барих, аюулгүйн тэмдэг, тэмдэглэгээ тавих, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Мөн явган явж байгаа иргэдийн замд шороо асгахгүй байх, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай” гэдгийг онцлов.
Явган хүний зам шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа ААН-үүдэд хяналт шалгалт хийж байна | ||
Үзсэн: 309 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.