Шууд Chart

ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо

2025-06-12 15:35:16

Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн.

Өнөөдрийн байдлаар 1436 ТҮЦ-ийг нүүлгээд байна. Нийслэлээс ТҮЦ эрхлэгчдэд ажлын байр, зах худалдааны төвд лангуу санал болгож, 24 иргэнийг ажлын байраар хангаад байна. 

Энэ хүрээнд өнөөдөр НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ТҮЦ эрхлэгчидтэй уулзав.  ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр, 48 зах, худалдааны төвд 99 лангуу, GS дэлгүүрийн франчайзинг эрх авахад дэмжлэг үзүүлэх зэргийг  санал болголоо. Тодруулбал, нийслэлийн төр захиргааны байгууллагуудад ажиллах, зах худалдааны төвүүдэд лангуу гаргаж өгөх, ингэхдээ тодорхой шалгуураар 6-12 сарын түрээсийн төлбөрийг хөнгөлөх юм. 

ТҮЦ эрхлэгчид энэхүү саналыг хэлэлцэж, ирэх даваа гарагт буюу зургаадугаар сарын 16-ны өдөр НЗДТГ-ын төлөөлөлтэй дахин уулзахаар боллоо.


ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо  
Үзсэн: 275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй