Шууд Chart

Женевийн төвөөс сургалт явуулж байна

2014-09-24 09:09:27

Хууль зүйн яамнаас явуулж буй Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Хууль зүйн яамны урилгаар Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төв /Geneva Centre for the Democratic Control of Armed Forces/-ийн Др.Филипп Флюри тэргүүтэй Унгар улсаас ирсэн сургагч багш Др. Зсолт Молнар, Андреа Кисс нар энэ сарын 22-26-ны өдрүүдэд ЦЕГ-ын Сургалт дадлагын төв дээр мэргэжлийн сургалт-семинар зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалт  "Сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй", "Дотоод хяналт, мөрдөн шалгалтын арга зүй" сэдэвтэйгээс гадна  хөтөлбөр төлөвлөгөөний загвар, цагдаагийн байгууллагын сургалтын орчин үеийн арга хэлбэр, аргачлал, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны шудрага байдал, хяналт зэрэг агуулгаар  хичээл зааж байгаа аж. Сургалтад Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газрын албан хаагч, Хууль сахиулахын их сургуулийн багш зэрэг нийт 50 гаруй хүн хамрагдаж байгаа юм.
 
Монгол Улс 2014 оны тавдугаар сарын 13-ны өдөр Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төв байгууллагын 62 дахь албан ёсны гишүүн орон болсон билээ. Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төв нь Швейцарын Холбооны Улсын санаачилгаар 2000 онд байгуулагдсан байгууллага.Одоогоор  АНУ, ОХУ, Британи, Франц зэрэг 61 гишүүн, гурван ажиглагч орныг эгнээндээ нэгтгээд байгаа ардчилсан шинэчлэл, сайн засаглалыг бататган бэхжүүлэх замаар олон улсын болон үндэсний хэмжээнд  батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт сайн засаглалыг хөгжүүлж, шинэчлэхэд мэргэжлийн болон арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой байгууллага ажээ.

 
Нийтэлсэн: О.Энхмаа

Женевийн төвөөс сургалт явуулж байна  
Үзсэн: 1383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй