Шууд Chart

Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан түймрийг цурманд оруулжээ

2025-06-23 09:17:03

Сэлэнгэ аймгийн хэмжээнд  өчигдрийн 18:00 цагийн байдлаар хоёр ой, хээрийн түймрийн дуудлагатай байна. Тодруулбал, Алтанбулаг сумын Цөх III баг “Доргон толгой” гэдэг газар гарсан ой, хээрийн түймэр, Шаамар сум Дэлгэрхаан баг "Шаамар 3" гэх газар нарсанд дунд түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2025.06.22-ны өдрийн 15:55 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын болон сум, орон нутгийн мэргэжлийн ангийн алба хаагчид, сайн дурын иргэд ажиллаж 2025.06.23-ны өдрийн 04:04 цагт ойн түймрийг цурманд орууллаа.

Иймд иргэн бүр сонор сэрэмтэй байж, цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.


Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан түймрийг цурманд оруулжээ  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй