
Өнөөдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Сонсголонгийн гүүрний орчимд хүүхэд голд живчихлээ гэсэн дуудлага 15:01 цагт ирсэн. Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход бага насны 2 хүүхэд усанд живснийг нэгийг нь иргэд татаж уснаас гаргасан, нэг нь голд урссан гэсэн мэдээлэлтэй байсан.
Эрэн хайх ажиллагааны үед осолдсон газраас 20-25 метрийн зайд 2 метрийн гүнд хүүхэд амиа алдсан байсныг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.
Эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Сонсголонгийн гүүрний орчимд хүүхэд голын усанд осолдож амиа алдлаа | ||
Үзсэн: 183 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.