
Баяр наадам, аялал зугаалга, амралтын улирал эхэлсэнтэй холбогдуулан гол мөрөн, нуур, хиймэл цөөрөм зэрэг усны эрэг дагуу амрах, сэлэх, завиар зугаалах нь эрс нэмэгдэж байна.
Санамсар, болгоомжгүй байдлаас шалтгаалж усанд живэх улмаар гол, усанд амиа алдах харамсалтай тохиолдол бүртгэгддэг.
Живэлт бол:
Гэнэтийн (хэн ч урьдчилан таамаглахгүй)
Дуугүй (тусламж эрэх чимээгүй)
Бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой осол юм.
Иймд амралт зугаалгын үеэр голын ойр орчимд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, аврах хантааз өмсөх, согтууруулах ундаа хэрэглэсэн үед гол усанд орохгүй байх, шаардлага хангаагүй хийлдэг завь ашиглахгүй байх, гол усны түвшин нэмэгдсэн үед голд сэлэхгүй байх зэрэг анхан шатны зөв дадлыг баримтлахыг ОБЕГ-аас зөвлөж байна.
Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зөв дадлыг баримтлаарай | ||
Үзсэн: 156 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.