
Энэ оны наймдугаар сарын 07-ны өдрийн 17:23 минутад “Гудамжинд танилцсан 2 эмэгтэй миний гар утас, банкны картыг хулгайлаад 50-60 сая төгрөгийн зарлага гаргачихлаа” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Тухайлбал иргэн ... нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нэр бүхий зочид буудалд байхад нь гудамжинд танилцсан 18-23 насны этгээдүүд орж ирэн гар утас, банкны картыг нь хулгайлан авч 51 сая төгрөгийн зарлага гаргасан гэх хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд нь хүний анхаарал сэрэмжгүй байдал, биеэ бүрэн хянах чадваргүй байдал зэргийг ашиглан гэмт хэргийг үйлддэг тул иргэд Та бүхэн өөрийн хувийн мэдээлэл, эд хөрөнгөө сайтар хамгаалах, үл таних хүмүүст дансны мэдээлэл болон картын нууц үгээ хуваалцахгүй байх, архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Банкны картыг нь хулгайлан 51 сая төгрөгийн гүйлгээ хийжээ | ||
Үзсэн: 151 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.