
Сүхбаатар дүүргийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 51 сургуульд 49850, 59 цэцэрлэгт 11 мянга гаруй хүүхэд ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ. Энэ хичээлийн жилд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 13 дугаар хороонд байрлах 248 дугаар цэцэрлэгт 6 бүлэг бүхий 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг барьж ашиглалтад орууллаа.
Өргөтгөлийн барилга нь зоорьтой хоёр давхар бөгөөд заах арга зүй, зан заншлын төв, урлаг заал, бүлгийн болон багш нарын өрөө, гал тогоо зэрэг бусад хүүхдийн сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлсэн тохижилтуудтай. Түүнээс гадна ашиглалттай дээвэр хэсэгт хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангасан хашлага бүхий тоглоомын талбай байгуулснаар хүүхдүүдийн салхилах, тоглох орчин нэмэгдэж байна.
Сүхбаатар дүүргийн 248 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа | ||
Үзсэн: 138 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.