
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 08 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 366 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 170 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
Одоогоор ажиллагаанд 196 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шалгахад илт зөрчилтэй 3 нэр дэвшигчийн мэдүүлгийг эрх бүхий албан тушаалтанд мэдэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 65 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 22 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтын явцад нэр бүхий нийтийн албан тушаалтны зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байх тул Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүллээ.
Нийтийн албанд томилогдох 366 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав | ||
Үзсэн: 185 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.