
Нийслэлийн Аялал жуулчлалын газар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран 2025 оны 9 дүгээр сарын 6,7-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Энэ жил Монгол улс, БНСУ -ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгаа бөгөөд арга хэмжээнд Жолла мужаас тусгайлан оролцож тухайн бүс нутгийн ААН-үүдийн онцлог бүтээгдэхүүнүүдийг танилцуулах юм.
Мөн Солонгос улсыг нэрийн хуудас болсон таеквондогийн үзүүлбэр, уламжлалт бүжиг, үндэсний хөгжмийн тоглолт, фьюжн хөгжмийн тоглолт, K-POP бүжгийн үзүүлбэрүүдийг толилуулна. Түүнчлэн K-POP дуучид тайзнаа гарч, Монгол фенүүддээ зориулсан томоохон хэмжээний тоглолт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тоглолтод Goblin, Moon lovers, Descendants the sun зэрэг Олон ангит киноны дуугаар танигдсан артист Punch болон The Ade амьд хөгжмийн хамтлаг, “Gugak” ардын бүжгийн хамтлаг, Shining youth бүжгийн хамтлагийн уран бүтээлчид оролцох юм.
Мөн энэ үеэр K-FOOD амталж, K-BEAUTY- бүтээгдэхүүнийг сонирхон, “Хэн хурдан идэх вэ” тэмцээн болон уламжлалт тоглоом (дагжи, цагариг шидэх гэх мэт) гэх мэт олон олон сонирхолтой уралдаан тэмцээнд оролцох боломжтой.
“Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” арга хэмжээ зохион байгуулагдана | ||
Үзсэн: 210 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.