Шууд Chart

Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дугаар Ассамблейн нэгдсэн чуулга уулзалт эхэллээ

2025-09-14 11:55:39

Ази, Номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны /ABU/ Ерөнхий чуулган есдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж байгаа.

Энэхүү чуулганд Японы NHK, Хятадын CGNT, Солонгосын KBS, Австрали, Италийн телевиз, Туркийн TRT гэх мэт 43 орны 250  гаруй улсын хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, продюсер, уран бүтээлчид оролцож, телевиз, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж байна.

"ABU GENERAL ASSEMBLY" олон улсын хурлыг МҮОНРТ эх орондоо хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.

Ази, Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны ерөнхий чуулган нь жил бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулагддаг.

Энэ удаад “Үндэсний өв соёлоо хамгаалж, түгээн дэлгэрүүлэхэд телевиз, радио, хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг, оролцоо” сэдвийг онцолж байна.

Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU) нь дэлхийн хамгийн том өргөн нэвтрүүлгийн холбоо юм.

Гишүүдийнхээ сүлжээгээр дамжуулан ABU нь Ази, Номхон далайн бүс нутаг даяар 3 тэрбум хүнд хүрч чадна гэж үздэг.

Тус холбоо нь 1964 онд ашгийн бус, төрийн бус, улс төрийн бус, мэргэжлийн холбоо болон бүс нутагт өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэхэд туслах чиг үүрэгтэй байгуулагдсан.

ABU нь хэвлэл мэдээллийн салбарын гол тоглогчдын хамтын ашиг сонирхлыг дэмжиж, бүс нутгийн болон олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг дэмжинэ.

Одоогийн байдлаар ABU нь дөрвөн тивийн 76 оронд 272 гишүүнтэй. ABU нь өдөр тутмын мэдээ солилцох, хамтарсан бүтээлүүд, нэвтрүүлгийн солилцоо, техникийн, хууль эрх зүйн, менежментийн зөвлөхүүд, түүнчлэн салбарын болон олон улсын хурал зэрэг өргөн хүрээний үйлчилгээ эрхэлдэг.

Мөн спортын томоохон арга хэмжээнүүдийн эрхийн талаар хэлэлцээ хийж, бүс нутагтаа хамруулах ажлыг зохион байгуулдаг томоохон байгууллага юм. 


Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дугаар Ассамблейн нэгдсэн чуулга уулзалт эхэллээ  
Үзсэн: 208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй