
УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтэс, Хяналт үнэлгээний хэлтэс, Судалгаа шинжилгээний хэлтсийн нийт 41 ажилтан “Монгол Улсын эрдсийн орлогыг удирдах нь” сэдэвт сургалтад хамрагдаж байна.
Уг сургалтаар “Эрдэс баялгийг хөгжил, цэцэглэлт болгон хувиргах нь”, “Монгол Улс хэдий хэмжээний эрдэс баялгийн орлогыг хэзээ олох вэ”, “Монгол Улсын уул уурхайн орлогын урсгал- өнөөгийн төсөв болон орлогын шилжүүлгийн тогтолцоо”, “Эрдсийн орлогыг парламентын зүгээс хянах олон улсын туршлага” зэрэг олон сэдвээр мэдээлэл сонсжээ.
Сургалтыг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс зохион байгуулж байгаа бөгөөд тус хүрээлэн нь 18 улс болон орон нутгийн хэмжээнд байгуулагдсан төдийгүй, газрын тос, байгалийн хий болон ашигт малтмалын орлогоос санхүүждэг байна. Энэхүү сургалтыг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Парламентын чадавхийг бэхжүүлэх үүрэг бүхий ажилтан Фемке Броувер, тус хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч Эндрю Бауэр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн зөвлөх С.Боргил, Монгол Улс дахь зохицуулагч Н.Дорж нар удирдан явуулж байна. “Монгол Улсын эрдсийн орлогыг удирдах нь” сэдэвт сургалт нь гурван өдөр үргэлжилнэ.
Эрдсийн орлогыг хэрхэн удирдах талаар сургалтад хамрагдаж байна | ||
Үзсэн: 746 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.