Шууд Chart

Монголын судлаач, инженерүүдэд боломж бүрдэнэ

2014-10-06 06:56:48

Европын цөмийн судалгааны байгууллага болон Монгол Улсын Засгийн газрын хооронд “Их энергийн физикийн чиглэлд шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хэлэлцээр”-ийг Засгийн газраас хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт олгосон байна.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар их энергийн физикийн суурь судалгаа болон манай орны шинжлэх ухаан, технологийн дэвшлийн цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой бөгөөд Монголын судлаач, инженер, техникийн ажилтнууд тус байгууллагын судалгааны төслүүдэд урт хугацаанд оролцох боломж бүрдэх аж.
 
1954 онд байгуулагдсан, их энергийн физикийн судалгаагаараа дэлхийд тэргүүлж, шинжлэх ухааны танин мэдэхүй, технологийн ололт амжилтад ихээхэн хувь нэмэр оруулдаг Европын цөмийн судалгааны байгууллагад 4000 орчим ажилтан өдөр тутмын судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэдэг байна.     
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Монголын судлаач, инженерүүдэд боломж бүрдэнэ  
Үзсэн: 863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй