Шууд Chart

Уганда улсын парламентын гишүүнтэй уулзав

2014-10-07 14:49:49

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Уганда Улсын парламентын гишүүн, Сангийн сайд Баньензаки Хенри, Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Нгуен Дүк Тү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооноос  “Сабин” олон улсын институттэй хамтран зохион байгуулж буй “Дархлаажуулалтын хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн тогтвортой байдал” олон улсын хэлэлцүүлэгт оролцож буй төлөөлөгчдөд Монгол Улсад тавтай зочлохыг хүслээ.
 
Уганда Улсын Сангийн сайд Баньензаки Хенри хэлэхдээ, вакцинжуулалтын 10 жилийн төлөвлөгөөний /2011-2020/ эрхэм зорилго нь дэлхийн өнцөг булан бүрт вакцинжуулалтаар сэргийлж болох өвчнөөс иргэдийг ангид байлгах явдал юм. Энэ зорилгод хүрэхийн тулд 65 дахь удаагийн Дэлхийн эрүүл мэндийн Ассамблейгаас “Бүх нийтийн вакцинжуулалтын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс болон Уганда, Вьетнам Улсын парламент, Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Эрүүл мэнд, дархлаажуулалтын төрийн бус байгууллагын төлөөлөгчид хамтран шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчдад хүргүүлэх уриалга гаргаж байгаа гэлээ.
 
Уулзалтад УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Уганда Улсын парламентын гишүүн Окот Жон Амос, Уганда Улсын парламентын гишүүн, Эмэгтэйчүүдийн бүлгэмийн дарга Ауре Анне болон хоёр талын албаны бусад хүмүүс оролцсон юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Уганда улсын парламентын гишүүнтэй уулзав  
Үзсэн: 1431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй