Шууд Chart

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ

2026-05-19 12:22:46

Нийслэлд жилд 1.5 сая тонн хог хаягдал гардаг бөгөөд үүнээс ердөө 25 хувийг нь дахин боловсруулж байна.

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийг Морингийн давааны хогийн цэгийг түшиглэн барихаар техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан батлагдсан.

Төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих ашиглах, шилжүүлэх төрлийн урьдчилсан шалгаруулалтын сонгон шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын 16-нд нээж, 2 оролцогч санал ирүүлээд байна.

Төслийн хүрээнд 158 нэгж талбар өртөж байгаа бөгөөд 135 нэгж талбарыг чөлөөлсөн, үлдсэн нэгж талбаруудтай зөвшилцөх ажил үргэлжилж байна.

Төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын 2,333 яндан байхгүй болно гэсэн тооцоо гараад байгаа юм.

Морингийн давааны үйлдвэрийн хүчин чадлын хувьд, жилд 1.5 сая тонн хог шатааж, 34 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байх урьдчилсан тооцоолол гарсан. 


“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ   
Үзсэн: 50 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй