Нийслэлийн төвийн зургаан дүүргийн зургаан байршилд нөөцийн махны өргөтгөсөн жижиглэн худалдааг тавдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн зохион байгуулна.
Тодруулбал, тавдугаар сарын 19-ний өдөр 12:00-20:00 цагийн хооронд дараах байршлуудад худалдаална.
- Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт
- Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд
- Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд
- Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд
- Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд
- Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбай
Өргөтгөсөн худалдаагаар нөөцийн үхрийн махыг 15 мянган төгрөгөөр, хонины махыг 13 мянган төгрөгөөр тус тус худалдаална.
Мөн лхагва гарагаас сүлжээ дэлгүүрүүдээр, пүрэв болон баасан гарагаас гэрээт хүнсний дэлгүүрүүдээр нөөцийн махыг дээрх үнээр худалдаалж эхэлнэ.
| Нөөцийн махны өргөтгөсөн жижиглэн худалдааг төвийн зургаан дүүргийн 6 байршилд зохион байгуулна | ||
| Үзсэн: 81 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.